Эрчим хүчний салбарын нээлттэй хаалганы өдөрлөг 6 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Өдөрлөгт нийт 30 орчим үйлдвэр компаниуд оролцсон бөгөөд эрчим хүчний томоохон төслүүд хамтран оролцож, иргэд олон нийтэд мэдээлэл өглөө.

Өдөрлөгийн үеэр Эрчим хүчний сайд П.Ганхүү хэлсэн үгэндээ Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн өсөн нэмэгдэж буй хэрэглээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, импортын эрчим хүчний хэмжээг бууруулах зорилгоор олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа талаар дурдсан бөгөөд үүний нэг нь Тавантолгойн цахилгаан станц юм.

Өнөөгийн байдлаар Тавантолгой цахилгаан станц төсөлд дотоодын хөрөнгө оруулагчаар М-Си-Эс Холдинг ХХК, Гадаадын хөрөнгө оруулагчаар Японы Марубени Корпораци шалгараад байгаа бөгөөд төслийн техникийн нарийвчилсан тооцоолол болон холбогдох гэрээний төслүүд дээр ажиллаж байна.

 

ТӨСЛИЙН ОРОЛЦОГЧИД

ТӨСЛИЙН ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨХҮҮД

УРЬДЧИЛАН ШАЛГАРСАН ГАДААД, ДОТООДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД

ШАЛГАРСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ

FORGOT YOUR DETAILS?

`
ДЭЭШ