ТӨСЛИЙН ОРОЛЦОГЧИД

ТӨСЛИЙН ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨХҮҮД

УРЬДЧИЛАН ШАЛГАРСАН ГАДААД, ДОТООДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД

ШАЛГАРСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ

Төсөл хэрэгжүүлэх загвар

Эрчим хүчний яамны “Тавантолгой цахилгаан станц төслийн нэгж”  нь  төслийн хэрэгжүүлэгч байгууллага. Мөн Эдийн засгийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам , Хөгжлийн банк зэрэг байгууллага төсөлд зохих үүрэгтэй оролцох бөгөөд  дараахи зарчимуудыг баримтлан ажиллана.

1.    Цаг хожих
2.    Ил тод байх
3.    Үр ашгийг эрхэмлэх
4.    Шударга байх
5.    Өрсөлдөөнт байдлыг дэмжих
6.    Сонирхлын зөрчил үүсгэхгүй байх.

Төслийн ач холбогдол, эрсдэл, хамтын ажиллагааны зарчмын хувьд нэгдмэл ойлголттой байж хамтын ажиллагааны гэрээний үндсэн дээр тогтсон схемийн дагуу , төсөлд оролцогч бүх талууд үйл ажиллагаагаа уялдаатай, харилцан дэмжиж ажиллана.

Төсөлд оролцогч талууд:


ЭХЯ:     Эрчим Хүчний Яам – Төслийн удирдах хороонд төлөөлөл оруулах, төслийн хэрэгжилтэд хяналт тавих, бодлогын болон мэргэжлийн дэмжлэг үзүүлэх;

ЭЗХЯ:    Эдийн засгийн хөгжлийн яам – Төслийн удирдах хороонд төлөөлөл оруулах, төслийн хэрэгжилтэд хяналт тавих, санхүүжилтын асуудлыг шийдүүлэх;

ЭХЗХ:    Эрчим хүчний зохицуулах хороо - Шаардлагатай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх;

ХБ:    Хөгжлийн банк - Гэрээний үндсэн дээр хуваарийн дагуу санхүүжилт хийх, төслийн хэрэгжилтэд хяналт тавих;

ТУХ:    Төслийн удирдах хороо - Төслийн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих, холбогдох шийдвэр гаргах;

ТН:    Төслийн нэгж - Төслийн үйл ажиллагааг удирдах, хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх, зөвлөх үйлчилгээг зохион байгуулах, тусгай зрхиулалтын компаний байгуулах, үйл ажиллагаагаа дээрх байгууллагуудад тайлагнах;

Стр.Хөр. Орч:    Дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид;

Банк:    Төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай шууд хөрөнгө оруулалтаас бусад зээлийн эх үүсвэр бүрдүүлэх гадаад, дотоодын бодлогын болон арилжааны банкууд;

SPV:    Хамтарсан хөрөнгө оруулалтаар байгуулагдах төсөл хэрэгжүүлэгч, ашиглалт, засвар үйлчилгээг хариуцах тусгай зориулалтын компани;

Зөвлөхүүд:     Ижил төрлийн төсөл дээр ажиллаж байсан туршлагатай, олон улсад нэр хүнд бүхий Хуулийн, Техникийн, Санхүүгийн зөвлөх компаниуд;

FORGOT YOUR DETAILS?

`
ДЭЭШ