ТӨСЛИЙН ОРОЛЦОГЧИД

ТӨСЛИЙН ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨХҮҮД

УРЬДЧИЛАН ШАЛГАРСАН ГАДААД, ДОТООДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД

ШАЛГАРСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ

Төслийн тухай

Монгол Улсын Засгийн Газар, Засгийн Газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөр бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, Монгол Улсын төвийн бүсийн болон өмнийн говийн стратегийн орд газруудын эрчим хүчний хэрэгцээг хангах зорилгоор Тавантолгойн нүүрсний орд газрыг түшиглэн 450 МВт хүчин чадалтай цахилгаан станц барих тухай Бүтээн байгуулалтын томоохон төсөл хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 2013 оны 71 дүгээр тогтоол, Төсөл санхүүжүүлэх тухай 2013 оны 80 дугаар тогтоол, Төрийн өмчийн оролцоотой компани байгуулах тухай 2013 оны 129 дүгээр тогтоол, Тавантолгойн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх тухай 2013 оны 261 дүгээр тогтоолуудыг тус тус баталсан.

Эрчим Хүчний Сайдын 2013 оны 03 сарын 19-ний 36 дугаар тушаалаар Тавантолгойн цахилгаан станц төслийн нэгжийг байгуулах шийдвэр гаргасан.

Тавантолгой цахилгаан станцыг барьж байгуулах нь өмнийн говийн уул уурхайн эрчим хүчний хэрэглээг найдвартай эрчим хүчний эх үүсгүүрээс хангах, цахилгаан станцын үйл ажиллагааны гол зардал болох нүүрсний тээвэрлэлтийн зардлыг хэмнэх, тус бүс нутгийн эрчим хүчний системийн горимыг тогтворжуулж, найдвартай ажиллагааг сайжруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Төслийн ач холбогдол:

Тавантолгой цахилгаан станц төслийн хүрээнд бий болох нийгэм, эдийн засаг болон байгаль орчны үр ашиг, ач холбогдол:

•   Тавантолгой цахилгаан станц төслийг хэрэгжүүлсэнээр өмнөд бүсийн төдийгүй нийт Монгол улсын хувьд эдийн засгийн томоохон эерэг нөлөөллийг бий болгоно. Өнөөдрийн байдлаар Оюутолгой төсөл нь эрчим хүчний хэрэглээгээ БНХАУ-аас импортлож буй бөгөөд үүнд жил бүр 160-200 тэрбум төгрөгийг зарцуулж байна. Тавантолгой цахилгаан станц төсөл ашиглалтанд орсноор энэ хэмжээний мөнгөн урсгал дотооддоо үлдэх боломжтой болох юм. Мөн төслийн хүрээнд 1 тэрбум орчим ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орж ирнэ.

•   Тавантолгой нүүрсний орд газар нь коксжсон болон эрчим хүчний нүүрсний арвин их нөөцтэй бөгөөд эдийн засгийн хувьд үр ашигтай коксжсон нүүрс нь экспортлогдож, харин эрчим хүчний нүүрс нь ашиглагдахгүй хаягдах бөгөөд энэ нь байгалийн баялгийн үргүй зарцуулалтаас гадна хаягдал нүүрсний овоолгийн өөрөө шатах процессоос үүдэх байгалийн гамшиг үүсгэх боломжтой. Мөн хаягдал нүүрсийг ил задгай хаях нь хөрс, ургамлан бүрхэвч, усны нөөцийг бохирдуулахаас гадна агаарт хүхэр, азот зэрэг элементүүдийг ялгаруулан агаарын чанарт сөргөөр нөлөөлдөг. Тиймээс цахилгаан станцын төслийг хэрэгжүүлсэнээр байгалийн баялгийг үргүй хаягдах, байгаль орчин бохирдох болон ирээдүйд үүсч болзошгүй байгалийн гамшгаас сэргийлэх өндөр ач холбогдолтой.

•   Шинэ технологи нэвтрүүлэх, үндэсний боловсон хүчний чадварыг нэмэгдлүүлэх, шинээр ажлын байр бий болгох;

•  Төр хувийн хэвшлийн түншлэлийн амжилттай жишээ болох нь дараа дараагийн томоохон төслийн хөрөнгө оруулалтанд эерэгээр нөлөөлөх юм.

•   Бизнесийн бусад салбарт гадаадын хөрөнгө оруулалт татах таатай боломж бүрдүүлнэ.

•  Засгийн газрын бондын хөрөнгийн оновчтой зарцуулалт болох ба төслийн хөрөнгө оруулалт боссоны дараа Хөгжлийн Банкнаас гаргасан зээлийн санхүүжилтийг төслийн компани буцаан төлнө.
 

FORGOT YOUR DETAILS?

`
ДЭЭШ